Флоридад халдлага үйлдсэн залуу амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 27

  Америкийн Флорида мужийн Жексонвилл хотод өчигдөр киберспортын тэмцээний үеэр халдлага болжээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж байгаагаар “Madden NFL” тэмцээний үеэр нэгэн оролцогч нь хожигдсоныхоо дараа зэвсэг гаргаж ирэн гал нээсэн байна.

Жексонвиллийн цагдаагийн газраас мэдээлснээр олныг хамарсан бужигнаан болж, буутай залуу хамгийн багадаа дөрвөн хүний аминд хүрчээ. Гэмтэж бэртсэн хүний тоо 10 давсан байна. Цагдаа нар түүнийг олоход өөрөө нас барсан байсан аж. 24 настай Дэвид Кац гэгч уг залуу амиа хорлосон байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болсон явдалд харамсч буйгаа илэрхийлж, нөхцөл байдлыг хяналтдаа аван ажиллаж байгаагаа мэдэгджээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top