Доналд Трамп: Америкчуудын дийлэнх нь намайг дэмждэг

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 27

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улсынх нь иргэдийн дийлэнх хувь нь түүнийг дэмждэг гэж ярьжээ. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өөрийнх нь тухай мэдээллийг “жинхэнэ бузар булай” гэж нэрлэсэн байна. Тэрбээр “Twitter” хуудсаараа дамжуулан ард иргэддээ хэвлэл мэдээллийн жинхэнэ бузар булайг харахыг уриалжээ.

Трамп Бүгд найрамдах намаас гарсан Ерөнхийлөгч нарын бүх цаг үеийн түүхэнд иргэдийн 90 гаруй хувь, АНУ-ын бүх үеийн Төрийн тэргүүний дунд иргэдийн 52 хувийн дэмжлэгийг авсан хүн гэж өөрийгөө үзжээ. “Намайг аль болохоор харгис нэгэн гэж харагдуулахыг хүсдэг худалч хэвлэл мэдээллийнхний бодож олсон түүхүүдийг үл харгалзан үнэн бодит байдлыг харцгаагаарай” гэсэн байна.

Трамп өмнө нь худал мэдээллүүдийг тараадаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үгүй болсон нь дээр гэж хэлж байсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top