Тайваньд сүүлийн таван өдөр хүчтэй аадар бороо орсон байна. Тус улсын төв болон өмнөд хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, долоон хүн амиа алдаж 116 хүн гэмтэж бэртжээ. Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вен үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад очиж нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр зарим газарт 900 мм хур тунадас унажээ.
Үерт нэрвэгдсэн дүүргүүдийн иргэдэд завиар хоол хүнс хүргэж өгч байгаа аж. Аадар бороо өнөөдөр ч үргэлжлэн орох төлөвтэй байгааг Тайванийн цаг уурын мэргэжилтнүүд анхааруулж байгаа гэнэ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )