Э. Макрон дэлхийн худалдааны асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 28

  Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ирэх 11 дүгээр сард дэлхийн худалдааны асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санал дэвшүүлжээ. Тэрбээр Элчин сайд нартайгаа уулзалт хийж, АНУ, Европын Холбоо, Хятад, Японы удирдагчдыг дээд хэмжээний уулзалтдаа урихаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна. “RT” агентлагийн мэдээлснээр Эммануэл Макрон Элчин сайд нартайгаа уулзахдаа “Дэлхийн худалдааны дүрэм журам шаардлага хангахгүй байна. Худалдааны шударга бөгөөд ашигтай тогтолцоог хэдэн сарын дотор бий болгох боломжтой” гэжээ.

Францын Ерөнхийлөгч дэлхийн худалдааны асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг Дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойтой давхцуулан хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top