Эбола вирусээр өвчилсөн хүмүүс энгийн амьдралдаа орохоор хичээж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 28

  Баруун Африкт гарсан үхлийн аюулт Эбола вирусээр өвчлөөд амьд үлдсэн хүмүүс олон. Сьерра-Леонед л гэхэд энэ өвчнөөр бараг 4000 хүн амиа алджээ. Эдгэх боломжтойг нь тусгаарлан эмчилж байсан билээ. Тэд одоо эргэн энгийн амьдралдаа орохоор хичээж байна. Эдгээр хүмүүсийн талаар “Эбола. Амьд үлдэгсэд” гэх баримтат кино гарчээ. Кинонд сүүлийн жилүүдэд гарч байгаагүй энэхүү аюулт өвчний хор уршигийн талаар өгүүлэх аж.

Эбола вирус нь 2014 оны хоёрдугаар сард Гвинейд анх дэлгэрсэн. Өвчин маш хурдан хугацаанд хөрш Сьерра-Леоне, Либерия, Мали, Нигери улсууд руу нь тархсан байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр хоёр жилийн хугацаанд 28.5 мянган хүн Эбола-гаар өвчилсний 11 мянга гаруй нь амиа алджээ. Энэхүү аймшигт өвчний тархалтыг дарахад олон улсын тусламж дэмжлэг чухал байсан юм. ДЭМБ, Европын Холбоо, АНУ болон Оросын мэргэжилтнүүд хамгийн их нөлөө үзүүлжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top