Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш Африкийн дүрвэгчдийг дахиж хүлээж авахгүй гэж мэдэгджээ. Энэ нь Украины цагаачдын урсгалаас болж байгаа аж. Тэрбээр “Radio Praha”-д ярихдаа “Чех улс Европын Холбоо руу Газар дундын тэнгисээр дамжин ирсэн нэг ч дүрвэгчийг хүлээж авахгүй. Украинаас ирсэн хүмүүсийг хүлээж авна” гэсэн байна.
Андрей Бабиш өмнө нь Европ дахь хууль бус цагаачлалын асуудалтай ямар ч үнээр хамаагүй тэмцэх хэрэгтэйг уриалж байсан билээ.
Түүнчлэн Брюсселд болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын дараа Австрийн Канцлер Себастьян Курц Европын Холбооны нутаг дэвсгэрээс гадна цагаачдыг хүлээж авах төв байгуулсныг том ахиц гэж байсан юм. Энэхүү арга хэмжээг Польш, Унгар, Чех, Словак, Нидерланд, Дани болон Болгар улс дэмжиж байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
naaduul chin bgdeeree deeremchimguud bna daa