АНУ дахь Оросын Элчин сайдын яам тус улсын шоронд хоригдож байгаа Мария Бутинад хүнлэг бусаар хандаж байна гэж мэдэгджээ. Бутинад захиргааны тусгаарлалт хийж, хүнлэг бусаар хандаж байгаа талаар Оросын Элчин сайдын яам “Facebook” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. “Марияг хүнлэг бус дэглэмд үргэлжлүүлэн хорьж байна. Үүнээс болж бүсгүй шөнийн 1-3 цаг хүртэл сэрүүн байх хэрэгтэй болж байна. Энэ нь түүний камераасаа гарах ганцхан боломж” гэж мэдээлэлд өгүүлжээ.
Оросын Элчин сайдын яамны төлөөлөгчийн ярьж байгаагаар Бутинаг цэвэр агаарт гаргадаггүй гэнэ. Ийм аргаар түүнд шахалт үзүүлж, энэ нь бүсгүйн сэтгэлзүйн байдалд сөргөөр нөлөөлж байгаа аж. Оросын ЭСЯ АНУ-д баривчлагдсан иргэндээ тусламж үзүүлэхээ мэдэгдэж, Америкийн тусгай албаны үйл ажиллагаа болон Оросын иргэнийг хилийн чинадад мөрдөн шалгаж байгааг буруутгажээ.
Мария Бутина өнгөрсөн долдугаар сарын дундуур тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж буруутгагдан баривчлагдсан билээ. Тэрбээр АНУ-ын нутаг дэвсгэрт ямар ч хууль бус ажиллагаа явуулаагүй, буруугүй гэдгээ мэдүүлсээр байгаа юм. Оросын хүний эрхийн албан тушаалтан Татьяна Москалькова “Известия” сонинд ярихдаа АНУ-ын Хуульзүйн яаманд хандаж Мария Бутинаг суллахыг хүснэ гэжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Unenii tald huch orshdog gej baidag shuu Amerikchuud dandaa umiid zoocnii nuheer hardag ulc neg l ashiglaj duucanguut hog deer hayad yvahad belen itgej bolohgui ulc delhiin 2 daind Amerikchuud Oroc ulcad zeeliin tuclamj uzuulj dainii daraa butsaaj avcan gedeg getel Mongol ulc Amerikaac heden zuu dahin baga ulc mortloo butsaltgui tuclamj ogcon baidag ER ni ene ynkuud doli tsohicon zevuun canaatai ulcuud shuu alivaa ulc ooriin tucgaar togtnol gej baidag um harin Amerikchuudad bucdiin tucgaar togtnoliig ul toodog um
zov oros huzaahoer adilham tagnuul turshuul bugdiig hiine tedniig oros odni bucaa ahin buu ireerei geed putind beleglee