АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Ази-Номхон далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн туслах Рэндалл Шривер Энэтхэгийн эсрэг хориг тавьж магадгүй байгаа талаар ярьжээ. Тус улс Оросоос зэвсэг худалдаж авах учир хориг тавьж байгаа аж.
Эцсийн шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч гаргах ёстой гэж Рэндалл Шривер ярьсан байна. “Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэг улс Оросоос шинэ зэвсэг техник худалдаж авахыг харвал хориг тавихыг үгүйсгэхгүй” гэж тэрбээр хэлжээ.
Мөн Вашингтон Нью-Делиг Оросын зенитийн пуужингийн цогцолбор “С-400”-г худалдаж авна гэхээс түгшиж байгааг АНУ-ын Батлан хамгаалахын сайдын туслах ярьжээ.
Энэтхэг улс энэ оны сүүлч гэхэд гэрээ байгуулвал “С-400”-г 2020 онд нийлүүлнэ гэдгээ ОХУ мэдэгдсэн байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 5 )
Мал монголоиды амаа татаж амьдар
АНУ балмад бодлого, бөмбөгдөлт, улсын доторхи хагалан бутаргах яс хаях ЭЗ-ийн хориг зэргээс улс орнууд залхаж байна.
АНУ гаас Европ нь хүртэл нүүр буруулж бна. Дэлхий нэг туйлт ертөнцөөс салах цаг нь болсон. Салж ч бна. Оросыг эс тооцвол нэг улсын дарангуйлал дор хэн ч удаан байхыг хүсэхгүй нь ойлгомжтой
АНУ шаана биз
АНУ өөрсдөө аман дээрээ Ардчилал Хүний Эрх яривч цаанаа бол хамаг муу муухай бүхэн их Гүрний Дээрэнгүй бодлого барьж Өөрсдөө бол юу ч хийхээс буцдаггүй бөгөөд бусад Орнуудын дотоод хэрэгт байнга хөндлөнгөөс оролцож Өөрсдийнхөө Бодлогыг байнга тулгаж элдэв Хоригоор бодлогоо хэрэгжүүлэх гэж улайрдаг болсон ш дээ