АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Дэлхийн худалдааны байгууллагаас улсаа гаргаж магадгүй талаараа мэдэгджээ. Тус байгууллага сайн болж өөрчлөгдөхгүй бол АНУ гарах аж. Доналд Трамп “Дэлхийн худалдааны байгууллага ажлаа сайжруулахгүй бол би энэ байгууллагаас гарах болно” гэж “Bloomberg”-т ярьжээ. Америкийн Ерөнхийлөгчийн ярьж байгаагаар ДХБ нь АНУ-тай олон жилийн турш таагүй харилцаатай байсан, өөрчлөгдөх зайлшгүй шаардлагатай аж.
Өмнө нь Хятад улс АНУ шинэ татвар ногдуулсантай холбоотойгоор Дэлхийн худалдааны байгууллагад нэхэмжлэл гаргаж байсан билээ. Дэлхийн худалдааны байгууллага нь олон улсын худалдааны зохион байгуулалт, эрх зүйн үндсийг бий болгож, дүрмийг тодорхойлж, хэрэгжилтийг хянадаг эдийн засгийн хамгийн том байгууллага юм. Төв байр нь Швейцарийн Женев хотод байх энэхүү байгууллага нь 162 гишүүн оронтой. ДХБ-ын гишүүн орнууд нь энэхүү байгууллагын үндэс болсон 50 гаруй олон талт хэлэлцээр, эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Гарж л байна биз. Тэглээ гээд монгол л лав турж үхэхгүй