АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пастор Эндрю Брансоны нөхцөл байдалтай холбоотойгоор Туркийн Төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоганд урам хугарсан гэж ярьжээ. Тэрбээр энэ талаар “Bloomberg” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. “Би Эрдоганд их урам хугарсан. Гэхдээ юу болохыг харцгаая” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.
Трамп Туркт 2016 онд баривчлагдсан Америкийн пастор Эндрю Брансоныг сулласных нь төлөө Анкарад юу ч төлөхгүй, хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдсэн билээ.
Эндрю Брансоныг Туркт баривчилсан явдал дипломат дуулиан тарьсан юм. Туркийн Измир дэх жижигхэн сүмийн америк пастор Трамп, Эрдоган нарыг муудалцуулаад байгаагийн шалтгаан нь юу байв? Ердөө л визээ сунгахыг хүссэн тэр өдөр нь пасторыг эхнэртэй нь хамт баривчилжээ. Тэднийг баривчлахад Туркт төрийн эргэлт хийх оролдлого гараад хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн байсан аж. Эхнэрийг нь хэд хоногийн дараа сулласан ч Брансоныг Туркт төрийн эргэлт хийхийг оролдсон хүмүүстэй хамсаатан болгож, тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж, мөн зэвсэгт бүлэглэлийн гишүүн гэж буруутгажээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
хаха хөөрхөн юм