Мүн Жэ Ин Хойд Солонгос руу төлөөлөгчдөө илгээнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 01

  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 5-нд Хойд Солонгос руу тусгай төлөөлөгчдөө илгээхээр болжээ. Түүний тамгын газраас нь мэдээлснээр Өмнөдийн төлөөлөгч нар ирэх лхагва гарагт Пхеньянд очих аж.

Хоёр Солонгосын Ерөнхийлөгч нар энэ сарын сүүлчээр дээд хэмжээний уулзалт хийнэ гэсэн тов бий. БНСУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч нар Ким Жон Ун, Мүн Жэ Ин нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэх юм байна. Түүнчлэн тэдний уулзалтын өдрийг товлох талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээнд өгүүлжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top