Холбооны мөрдөх товчооныхон өнөөдөр Америкийн Нью-Мексико мужид сургууль дээр халдлага үйлдэхээр бэлтгэж байсан таван хүнийг баривчилжээ. “Fox News” телевизийн мэдээлснээр уг бүлэглэлийнхэн хүүхдүүдийг сургууль дээр халдлага үйлдүүлэхээр бэлтгэж байсан аж. Хүүхдүүдэд галт зэвсэг хэрхэн хэрэглэхийг зааж, халдлага үйлдэх тактик хэлж өгч байжээ.
Сэжигтнүүдийн гэрийн гадаа байсан 11 хүүхдийн зарим нь халдлага үйлдэхийг завдсан хүмүүсийн хүүхдүүд байсан гэнэ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )