АНУ Пакистанд олгох 300 сая ам.долларын тусламжаа зогсоолоо

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 02

АНУ-н Тусламжийн сангаас Пакистанд олгох байсан 300 сая ам.долларын тусламжаа зогсоох шийдвэр гаргажээ. Энэ нь тус улсад үүссэн улс төрийн тогтворгүй байдал, төрийн эргэлт гаргахыг завдсан явдал, сонгуулийн нээлттэй, ил тод байдлыг хангаагүй, шинээр сонгогдсон Ерөнхий сайдад халдахыг завдсан зэргийг харгалзан тусламж үзүүлэхээ зогсоосон байна.

Пакистанд одоогийн байдлаар орон нутгийн болон олон улсын оролцоотой террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, шинээр сонгогдсон Ерөнхий сайд Имран Ханы амь насанд халдахыг хүртэл завдаад байна. Хэрэв Пакистаны шинэ Засгийн газар улс төрийн тогтвортой байдлыг бий болгон болзошгүй аюулаас сэргийлэх бодлого баримталбал тусламжийн асуудлыг шийдэж болно гэж нэмж мэдээлжээ.

АНУ-н Засаг захиргаа Пакистан улсад 33 тэрбум ам.долларын тусламж үзүүлсний 14 тэрбум ам.доллар нь нийгэм, эдийн засгийн орчныг сайжруулах үйлсэд зарцуулагдсан байна.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top