Эрдэмтэд антибиотикт тэсвэртэй нян илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 04

Австралийн үндэсний их сургуулийн судлаачид эдгэрэшгүй өвчин үүсгэх чадвартай стафилококкийн нянгийн гурван шинэ төрлийг илрүүлжээ. Энэ тухай Питер Доэртигийн нэрэмжит Халдвар, дархлаа судлалын хүрээлэнгийн сайтад өнөөдөр мэдээлэв.  

Тус хүрээлэнгийн судлаачдын баг антибиотикт тэсвэртэй эмнэлгийн нянгийн судалгааг дэлхийн арван орны 78 эмнэлэгт хийж дүгнэлтийг нь өнөөдөр нийтэллээ. Хэдэн зуун материал судлах явцад стафилококкийн нянгийн гурван шинэ төрлийг олж тогтоожээ. Эдгээр нь нянгийн халдварын эсрэг гаргаж авсан эм бэлдмэлд өндөр тэсвэртэй болох нь нотлогдсон байна. Судалгааг удирдсан Мельбурны их сургуулийн профессор, микробиологийн оношилгооны тасгийн захирал Бен Хаудены хэлснээр бид өндөр үнэтэй шинэ шинэ антибиотик гарган авч, тогтмол хэрэглэдэг ч нянгууд эдгээрт дасан зохицдог гэдгийг эдгээр шинэ төрлийн нянг илрүүлснээр нотоллоо.

Nature Microbiology сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааны дүгнэлт нь өндөр үйлчилгээтэй антибиотикийг урьдчилан сэргийлэх зорилгоор байнга хэрэглэх нь нянгийн эсрэг эмэнд тэсвэрлэх чадварыг нь улам хөгжүүлдэг болохыг гэрчилж байна.

Стафилококкийн нян ялангуяа дархлаа султай хүмүүст хамгийн аюултай аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top