Турк улс Европын Холбоонд орох ойртсоор байна уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 05

  Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Анкарагийн болон Европын Холбооны ихэнх орны харилцаа сайжирч байгааг хэлжээ. “Haberturk”-т мэдээлснээр Режеп Тайип Эрдоган энэ сарын сүүлчээр Германы Канцлер Ангела Меркельтэй уулзаж олон асуудлаар ярилцах хүсэлтэй байгаа аж. “Герман улс Европын Холбоонд чухал, тэргүүлэх байр суурь эзэлдэг” гэж Туркийн Ерөнхийлөгч ярьсан байна.

Еврокомисс өнгөрсөн дөрөвдүгээр сард Турк улс Европын Холбоонд нэгдэн орох асуудалд ахиц гарч байгаа талаар мэдээлж байсан юм. Турк улс Европын Холбоонд элсэх хүсэлтээ гаргаад удаж байгаа билээ. Европын Холбоо Туркийг эгнээндээ нэгтгэснийхээ хариуд Европ руу урсч буй цагаачдын их урсгалаас заримыг нь Туркт байршуулах талаар гэрээ хэлэлцээ хийсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ Турк улс өнгөрсөн хоёр жилд дүрвэгсдийг улс орондоо хүлээж авах тун дургүй байсан билээ. Дүрвэгсэд Туркийн хил дээр гацах, хөөгдөх, зарим нь буудуулан шархдаж, амь насаа алдах тохиолдол ч гарч байсан гэлцдэг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.126.89.48) 2018 оны 09 сарын 06

Zuvshdee. Merkel hamgiin gol daisan ni ANU ANGLI FRANTS gedgiig oilgoson bololtoi.

0  |  0
Kkk(43.242.243.165) 2018 оны 09 сарын 06

Turkuud il tsagaan heldeg Germaniig ezlene gej german undesten udahgui muhnu

0  |  0
dick(66.181.178.94) 2018 оны 09 сарын 05

fucking muslims

0  |  0
Zochin(103.26.195.220) 2018 оны 09 сарын 05

Merkel uhaantai. Türkin huseltiig bitgii huleen avaasai

0  |  0
Top