Дональд Трамп, Мүн Жэ Ин нар уулзахаар тохирлоо

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Нью Йорк хотноо энэ сарын сүүлээр уулзахаар тохирчээ.

Цагаан ордны мэдээлснээр, хоёр орны төрийн тэргүүн нар өчигдөр утсаар ярьж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ уулзахаар болсон байна. Трамп, Мүн нар Умард Солонгосын цөмийн зэвсгээс бүрэн татгалзах явцыг баталгаажуулах хүчин чармайлт зэрэг Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар мөн ярилцжээ. Сингапур улсад өнгөрсөн 6 дугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын дараа Умард Солонгос цөмийн зэвсгээс татгалзахаар мэдэгдсэн хэдий ч энэхүү үйл явц удааширч байгаа билээ.

Мүн Пхеньян руу тусгай элч илгээсэн тухай Трампт мэдэгдэж уулзалтын талаар эргэн мэдээлэхээр амласан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Умард Солонгост хийх айлчлалаа хойшлуулахыг Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод саяхан чиглэл болгосон юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top