БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Чон Ый Ён Пхеньян хотноо БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзаж Мүн Жэ Ины захидлыг дамжууллаа.
Ёнхап агентлагийн мэдээлснээр уулзалтын үр дүнгийн талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм байна.
Тусгай элчийн энэхүү айлчлалаар хоёр орны тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын товыг 9 дүгээр сарын 18-20-нд хийхээр эцсийн байдлаар тогтсон бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд долоо хоног тутам өндөр хэмжээний яриа хэлэлцээ хийж байхаар тогтжээ.
Үүнээс гадна Чон Ый Ён Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэх зорилготой Пхьенянд хүрэлцэн ирсэн хэмээн тус агентлаг онцоллоо.
Мүн Жэ Ин, Ким Чен Ун нар 4 дүгээр сарын 27-нд Панмунжонд уулзсан бөгөөд энэ нь хоёр орны тэргүүн нарын сүүлийн арван жилд хийсэн анхны дээд хэмжээний уулзалт юм. Энэ үеэр хоёр тал Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэлт, эвлэрэн нэгдэх тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж цөмийн зэвсгэс ангижрах нэгдмэл байр сууриа нотлож, дээд хэмжээний яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр тохиролцсон билээ.
Хоёр орны тэргүүн нарын хоёр дахь уулзалт 5 дугаар сард мөн Панмунжонд болсон.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )