Хоккайдо аралд хүчтэй газар хөдөлж хоёр хүн амь үрэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

Японы хамгийн хойд хэсэгт орших Хоккайдо арал дээр 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Саппоро хотын ойролцоох жижиг сууринд 2 хүн амь үрэгдэж,  37 хүн сураггүй алга болоод байна.

Гамшигт өртөгсөдөд тусламж хүргүүлэх, аврах ажиллагаанд нийт 25 мянган цэрэг, цагдаагийн алба хаагчид, гал сөнөөгчид дайчлагдаж 50 нисдэг тэрэг ашиглаж байгаа аж.

 “Киодо Ньюс” агентлагийн мэдээлж буйгаар гамшгийн улмаас 100 гаруй хүн гэмтэж, 3 сая орчим айл өрх мөн тус мужийн атомын цахилгаан станц цахилгаангүй  болжээ. Газар хөдлөлтөөс үүдэн Ацума, Абира зэрэг жижиг хотуудад хөрсний гулгалт болж олон тооны байшин булагдаж Ацума хотод 37 хүн сураггүй алга болоод байна.

Цөмийн эрчим хүчний зохицуулах газрын мэдээллээр Хоккайдо арлын Томари атомын цахилгаан станц эрчим хүчээр тасалдсан тул эрчим хүчний хангамжийн нэмэлт системээр № 1-3 реакторуудыг хөргөж байгаа юм байна. Тус станцад цацрагийн түвшинд ямар нэгэн өөрчлөлт гараагүй хэмээн онцоллоо.

Газар хөдлөлтийн голомт 37 км гүнд бүртгэгдсэн бөгөөд цунамигийн сэрэмжлүүлэг гараагүй байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top