Toyota сая гаруй автомашинаа эргүүлэн татна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

Японы Toyota корпораци нэг сая гаруй автомашинаа  худалдаанаас эргүүлэн татахаар болсноо зарлалаа. 2016-2018 онд үйлдэрлэгдсэн шатах эрсдэл бүхий Prius, C-HR загварыг шалгах юм байна.

Үүнд хэд хэдэн оронд борлуулагдаж байгаа машинууд хамаарах бөгөөд Японд нийт 554 мянга, АНУ-д 192 мянган тус загваруудын машиныг эргүүлэн татах юм байна. The Wall Street сэтгүүлд бичсэнээр удирдлагын хайрцагтай холбодгсон хөдөлгүүрийн утаснууд элэгдэж богино холбоо үүсэх эрсдэлтэй байгаа учир ингэж шийджээ.

Одоогийн байдлаар ийм шалтгаанаар нэг машин шатсан тохиолдол Япон улсад бүртгэгдээд байна.

Энэ нь Toyota корпораци автомашинаа эргүүлэн татаж буй анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн 8 дугаар сард аюулгүйн дэрний асуудлаас болж ОХУ-д борлогдож байсан 20 гаруй мянган Toyota маркийн машиныг эргүүлэн татсан билээ. Энэ шалтгаанаар Toyota мөн Хятад улс дахь 181.8 мянган машиныг өнгөрсөн 2 дугаар сард эргүүлэн татжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top