iPhone XS утасны талаарх мэдээлэл алдагджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

Аpple компани шинэ багц бүтээгдэхүүнээ танилцуулахаас долоо хоногийн өмнө мэдээллээ алджээ.

Шинэ загварын iPhone XS ухаалаг утасны үнэ, онцлогуудын талаарх мэдээлэл хэрэглэгчдэд урьтаж ил болсон байна. iPhone XS нь 5.8 ба 6.5 инч байх бөгөөд 5.8 инчийн хэмжээ бүхий загвар нь 899 ам.доллар, 6.5 инч хэмжээтэй нь арай үнэтэй буюу 999 ам.доллараар зарагдах аж. Аpple компаний дизайнерууд 64 GB, 256 GB, 512 GB багтаамж бүхий санамжтай ухаалаг утаснуудаа саарал, мөнгөлөг, алтлаг гэсэн 3 төрлийн өнгөний сонголттойгоор санал болгох юм байна.

Шинэ загварын 64 инчийн дэлгэц бүхий iPhone XС утас 749 ам.доллараар борлуулагдах ба улаан, хөх, саарал, улбар шар, цагаан гэсэн өнгөний сонголттой байх юм.

Mysmartprice порталд бичсэнээр 12 ба 13 инчийн Retina дэлгэц бүхий MacBook зөөврийн компьютерийн үнэ 999 ам.доллар орчимд хэлбэлзэнэ. Мөн түүнчлэн Apple Watch Series 4 загварын цагны талаарх мэдээлэл олонд ил болжээ. Шинэ загварын цаг нь илүү нимгэн болж харин дэлгэц нь өмнөх загвараас 15 хувиар том байхаар бүтээгдсэн байна.

Мэдээллийн Nation News агентлаг нь мэдээлснээр Apple компани хурууны хээ уншдаг дэлгэц доторх скайнераас татгалзахаар болсон аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гомо(202.179.26.177) 2018 оны 09 сарын 06

Гомо Мөнхөө ахад өөрөөс нь дүү залуусаас хандаж хэлэх нь:Хүний бэлгийн чиг баримжаа ямарч байж болно. энэ бодл ардчилсан нийгэмд хүний эрхийн асуудал Гэхдээ энэнээсээ болж бага насний эрэгтэй хүүхэд татаж чангаагаад тэрэндээ бантаж тэнэгтэх нь мунхаг, балмад, ямар ч хар ухаангүй ер нь бол онцгой маанаг хүний л үйлдэл шүү

0  |  0
Top