БНХАУ байгалийн хийн импортоо нэмэгдүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

БНХАУ ойрын үед ОХУ, Казахстан улсаас авах байгалийн хийн импортын хэмжээгээ нэмэгдүүлэх бодолтой байна. Ингэхдээ тус улс байгалийн хийн импортоо төрөлжүүлэх бодлого барьж байгаа аж.

China News Service агентлагийн мэдээлж буйгаар 2017 онд Хятад улс Төв Ази, хятад-мьянмарын хийн хоолойгоор дамжуулан 94.6 тэрбум байгалийн хийг Туркменистан, Узбекистан, Мьянмараас импортолжээ. Албан эх сурвалжийн мэдээлснээр Хятад улс нийт 22 орноос шингэрүүлсэн байгалийн хий худалдан авч байгаа нь өндөр үзүүлэлт юм.

2014 оны 5 дугаар сард хятадын “CNPC” оросын “Газпром” компанитай хий худалдан авах гэрээнд гарын үсэг зуржээ. 30 жилийн хүчинтэй энэхүү гэрээ ёсоор “Сила Сибири” хийн хоолойгоор дамжуулан жилд 38 тэрбум м.куб хий 2019 оны 12 дугаар сараас эхлэн импортлох юм байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top