Саудын Арабд шашны сэдэвтэй тоглоом наргиа хийвэл шоронд хорино

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

  Саудын Арабд шашин шүтлэгийн сэдэвтэй тоглоом наргиа хийсэн хүнд тав хүртэлх жилээр хорих ял оноож магадгүй гэнэ. Энэ талаар тус улсын Прокурорын газрын “Twitter”-т өгүүлжээ. Цахимаар тарж байгаа тоглоом шоглоомууд шашны үнэт зүйлд харшилж, ёсзүйн хэм хэмжээг зөрчиж байна, үүнийг кибер гэмт хэрэг гэж үзнэ гэж мэдээлэлд дурдсан байна. Буруутай нь тогтоогдсон хүн тав хүртэлх жилээр шоронд хоригдож, гурван сая риал (2 сая орчим төгрөг)-ийн торгуульд унах гэнэ.

Саудын Арабд 2012 онд “Саудын Арабын либерал сүлжээ” сайтыг үүсгэн байгуулагч Раиф Бадавиг санваартнууд болон вант улсын шашны цагдаагийн газрыг шүүмжилсэн гэж баривчилж байжээ. Блогерыг мөн исламыг доромжилсон, кибер гэмт хэрэг үйлдсэн, эцгийнхээ үгэнд ороогүй гэж буруутгаж байжээ. Бадави одоо 10 жилийн хорих ял эдэлж байгаа аж.

Столица Саудовской Аравии Эр-Рияд. Архивное фото

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top