Burberry борлогдоогүй бүтээгдэхүүнээ шатаахгүй

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 07

Британийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Burberry зарагдаагүй бараагаа шатааж устгахаа зогсооно гэж мэдэгджээ. Алдарт загварын брэнд мөн жинхэнэ ангийн үс ашиглахаа болих юм байна.

2017 онд Burberry өөрийн брэндийг хамгаалах зорилгоор 28.6 сая фунтын өртөг бүхий хувцас, аксессуар, үнэртэн зэргийг устгалд оруулжээ.

Burberry зэрэг загварын компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ хулгайлах, хямд үнээр борлуулахаас сэргийлж устгадаг аж. Burberry одоогийн байдлаар туулай, үнэг, усны булга, элбэнхийн арьсыг өөрийн коллекцид ашиглаж байгаа бөгөөд ойрын ирээдүйд үүнийгээ зогсоох юм байна.

Өнгөрсөн оноос тус компани sustainable luxury бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Elvis & Kresse компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх 5 жилд 120 тонн арьсны өөдсийг дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Burberry компанийн гүйцэтгэх захирал Марко Гоббеттигийн хэлснээр орчин үед тансаг гэсэн ойлголт нь нийгмийн болон байгаль орчны хариуцлагатай байна гэсэн үг. Ийм итгэл үнэмшил Burberry брэндийн ирээдүйн амжилтын түлхүүр юм. Учир нь бид бүтээгдэхүүн бүртээ шинэлэг, бүтээлчээр хандахыг эрмэлздэг гэв.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
h(173.244.195.148) 2018 оны 09 сарын 06

shataaj bhaar uniig n hyamdruulaad zarj boldoggui yum bh daa

0  |  0
Top