Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хөнөөхийг завджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 07

  Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жаир Болсонаруг хүндээр шархдуулсан этгээдийг баривчилсан байна. Тэрбээр цагдаад мэдүүлэг өгөхдөө хийсэн үйлдлийнхээ сэдлийг үзэл суртлын ялгаанаас болсон гэж хэлжээ. “Globo”-гийн мэдээлж байгаагаар халдагч этгээд нь нэр дэвшигч Жаир Болсонаруг үзэл бодлын ялгаанаас гадна хувийн асуудлаас болж хөнөөхийг завдсан байна. Гэхдээ тэрбээр улс төрийн аль нэг намын хүн биш аж.

Жаир Болсонаруг Жуиз-ди-Фору хотод сонгуулийн кампанит ажлаа хийж явахад нь ийнхүү хутга барин дайрсан байна. Нэр дэвшигчийг эмнэлэгт хүргэжээ. Бразилд өнгөрсөн гуравдугаар сард экс Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвагийн амь насанд халдах оролдлого гарч байсан билээ.

Кандидата в президенты Бразилии ранили ножом во время предвыборного мероприятия

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top