Доналд Трамп: Путинтэй хийсэн уулзалт хамгийн сайхан нь байлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 07

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Оросын Төрийн тэргүүн Владимир Путинтэй Хельсинкт уулзсанаа түүний хийж байсан уулзалтуудаас хамгийн сайхан нь байсан талаар ярьжээ. “CNN” телевизийн мэдээлснээр тэрбээр Монтана мужид дэмжигч нартайгаа уулзахдаа ийнхүү хэлсэн байна. “Хамгийн сайхан уулзалт Владимир Путинтэй хийсэн уулзалт байсан. Бид олон чухал асуудлаар ярилцсан. Украин, Сирийн талаар ярилцсан. Израилийг хамгаалах тухай ярьсан. Олон агуу зүйлийн тухай ярилцсан” гэж Трамп хэлжээ.

Доналд Трамп, Владимир Путин нар өнгөрсөн долдугаар сарын 16-нд Финландын нийслэл Хельсинкт уулзсан билээ. Путинтэй уулзсанаасаа хоёр хоногийн дараа Трамп Оросыг дайснаа гэж нэрлэхгүйг илүүд үзэж байгаагаа хэлсэн юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гомо(202.179.24.180) 2018 оны 09 сарын 07

шоронд банди нарыг эмлэдэг байж болно харин наранд гарч ирж эрх чөлөөтэй болчоод эрэгтэй хүүхэд сонирхох чинь ”доошоо орсон хулгайч” гэсэн үг. энэнд мөнгө ямар ч хамаагүй .гомо мөнхөөд зориулав.

0  |  0
Top