Мексикт 166 хүнийг булшилсан байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 07

  Мексикийн Веракрус мужийн прокурор Хорхе Уинклер тус мужид нууц булшнаас 166 хүний араг яс олсон талаар мэдээлжээ. Тэрбээр “Associated Press” агентлагт ярихдаа “Аюулгүй байдлыг харгалзан үзэж булш хаана байсныг зарлахгүй. 166 хүний цогцсыг хоёр жилийн өмнө булшилсан байсан. Дахиад хүний цогцоснууд олдохоор байгаа” гэжээ. Веракрус мужаас түүнчлэн хүний хувцас хэрэглэлийн үлдэгдэл, 114 хувийн бичиг баримт, олон тооны хувийн эд зүйл олдсон байна. Прокурорын ярьснаар дээрх цогцоснуудыг нэгэн эх сурвалжийн мэдээлсний дагуу илрүүлжээ. Нууц булшнуудыг хайх ажил нэг сарын хугацаанд явагдсан байна. Мэргэжилтнүүд дрон, газар доогуурх радар зэрэг олон тооны нарийн багаж хэрэгсэл ашиглажээ.

Мексикт өнгөрсөн нэгдүгээр сард 100 гаруй хүнийг нууцаар оршуулсан байсныг илрүүлсэн билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.217) 2018 оны 09 сарын 08

MUNKHNAR EEJEE

0  |  0
Top