British Airways хакердуулж 380 мянган банкны картны мэдээлэл алдагджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 07

British Airways нийт 380 мянган төлбөрийн картны мэдээлэл бүхий сангаа хакердуулж 8 дугаар сарын 21-нээс 9 дүгээр сарын 8-ны хооронд захиалга хийсэн үйлчлүүлэгчдийнхээ хувийн болон санхүүгийн мэдээллийг алдсан тухай Channel News Asia  мэдээллээ.

British Airways компанийн цахим хуудас болон апплийкейшнийг ашиглан захиалга өгсөн үйлчлүүлэгчдийнх нь мэдээлэл алдагдсан аж. Одоогийн байдлаар тус компанийн цахим хуудас хэвийн ажиллаж байгаа бөгөөд болсон явдалтай холбогдуулж тус компани үйлчлүүлэгчдээсээ уулчлалт гуйв. Мөн зорчигч үйлчлүүлэгчиддээ банкинд хандаж зөвлөгөө авахыг зөвлөсөн бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ өргөдөл гомдлыг тухай бүрт шийдвэрлэх юм байна.

Британийн онц ноцтой, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг тус хэрэг дээр ажиллаж байгаа аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top