Агаараар зорчигчид халдварт өвчин туссан тохиолдол дахин гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 07

Дубай-Нью Йорк чиглэлийн нислэгийн зорчигчдын дунд халдварт өвчин тархсан явдлаас хойш нэг хоногийн дараа Европоос Филадельфи чиглэлд нислэг үйлдсэн  хоёр ч онгоцны 12 зорчигч томуу төст өвчин тусчээ. Үүнтэй холбодуулан эдгээр нислэгээр ирсэн бүх зорчигчид болон нисэх багийнхныг эмчийн үзлэгт оруулсан байна.

American Airlines компанийн онгоцууд Мюнхен, Парижаас Филадельфийн чиглэлд нислэг үйлдсэн аж.

Дээрх 12 зорчигчдын хоолой үрэвсч ханиадны шинж тэмдэг илэрсэн бөгөөд хүндрэл гараагүй учир 24 цагийн дотор гэртээ харих боломжтой юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.217) 2018 оны 09 сарын 08

NISHEER NYAN AGAART HOORDOG

0  |  0
Top