Соёл иргэншилгүй овгийнхны дүрсийг авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 07

  Соёл иргэншил мэддэггүй овог аймгийнхны өвөрмөц кадр цахимд тавигджээ. Видео бичлэг дээрх хүмүүс бол амазоны аборигенүүд аж. Тэд хүн төрөлхтнөөс тусдаа амьдарч, соёл иргэншилтэй холбогдохыг хүсдэггүй байна. Бидний одоог хүртэл мэддэггүй байсан индианчуудын энэхүү овог нь Бразилын ойгоор амьдардаг талаар “Metro” сонинд мэдээлжээ. Тэдний дүрсийг Индианчуудын үндэсний сангийн экспедицийн үеэр дроноор авсан байна.

Бичлэгээс 16 хүнийг харж болохоор байгаа аж. Тэдний нэгийнх нь гарт нум сум байгааг харж болно. Судлаач нар түүнчлэн эдгээр хүмүүсийн өөрсдөө хийсэн хөдөлмөрийн багаж зэвсгийг болон амьдардаг овоохойг нь дурандаа буулгажээ. Индианчуудын үндэсний сан нь Бразилын ойн баруун урд хэсэгт байдаг эдгээр хүмүүсийн зургийг л судалж байжээ. Харин энэ удаад видео бичлэг хийж амжсан байна. Мөн тэдний угсаа гарал, аборигенүүдийн ярьдаг хэлний талаар таамаглалтай болжээ.

Сангийн бүс нутгийн зохицуулагч Бруно Перейра “Бид тусгаарлагдсан хүмүүсийн амьдралын талаар хэдий чинээ их мэднэ төдий чинээ тэднийг хамгаалж чадна” гэсэн байна. Соёл иргэншилд ороогүй эдгээр овог аймгийнхан олноороо алуулж, халдварт өвчнөөр нас барах зэргээр дуусдаг аж. Өнгөрсөн жил л гэхэд алт олборлогчид тус бүс нутгийн овгийнхноос 10 хүнийг хөнөөсөн байна. Бразилын ойд ойролцоогоор 11 овог амьдардаг аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин1(202.126.88.59) 2018 оны 09 сарын 07

Аборигенчүүд австралид байдаг

0  |  0
Top