Энэ жилийн Дорнын эдийн засгийн форум “Алс Дорнод: боломжуудын хил хязгаарыг тэлэх нь” сэдвийн дор Владивосток хотноо дүгээр сарын 11-13-нд болно. Форумын албан ёсны хөтөлбөрт салбар хуралдаан, ажил хэрэгч өглөөний цай, дугуй ширээний уулзалтууд зэрэг 70 орчим ажил хэргийн арга хэмжээ тусгагджээ. Үүнээс гадна форумын үеэр “Орос-Хятад”, “Орос-Энэтхэг”, “Орос-Япон”, “Орос-Өмнөд Солонгос”, “Орос-АСЕАН”, “Орос-Европ”, “Орос-Ойрх Дорнод” гэсэн хоёр талын ажил хэргийн яриа хэлэлцээ зохион байгуулагдана.
Өнөөдрийн байдлаар форумд нийт 59 орны 5 мянга орчим төлөөлөгчдөөс гадна оросын 3 мянга орчим төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд байна. БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Монгол Улс дээд, өндөр түвшинд оролцох бөгөөд Ази, Номхон далайн зарим улс, АНУ, Энэтхэг, Их Британи, Франц зэрэг улсын төлөөлөгчид хүрэлцэн ирэх аж. 360 гадаадын болон 373 оросын компаниудын удирдлагууд мөн оролцох юм байна.
Дорнын эдийн засгийн форум үндсэн 4 сэдвээр болох юм.
Форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Daewoo, Lotte, Mazda, Mitsui, Хятадын үндэсний газрын тос, хийн корпорац, Азийн дэд бүтцийн хөгжийн банк зэрэг томоохон компаниудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийхээр төлөвлөжээ.
9 дүгээр сарын 11-ний өдөр В.Путин БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй хэлэлцээр хийхээр төлөвлөгдсөн байна.
9 дүгээр сарын 12-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батттулгатай уулзаж хоёр талын хамтын ажиллагаа, ялангуяа төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагаа, эрчим хүч, хөдөө аж ахуй мөн санхүүгийн салбарын асуудлуудыг хэлэлцэх юм.
Үүний дараа В.Путин Өмнөд Солонгосын Ерөнхий сайдтай уулзаж БНСУ-ын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айчлалын үеэр тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийн талаар ярилцаж Солонгосын хойгийн нөхцөл байдал зэрэг улс төр, эдийн засгийн асуудлаар санал солилцоно.
9 дүгээр сарын 12-ний өдөр Дорнын эдийн засгийн форумын зочид төлөөлөгчид жудо бөхийн өсвөр үеийн тэмцээнийг үзэж сонирхоно гэж ТАСС агентлаг мэдээлэв.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
DALAIN TEEVERT ASHIGTAI BAIRLAL MOODNOOS GARAHGUI ZUG