Шведийн сэтгүүлч бүсгүй Ким Валлийг өнгөрсөн зун Данийн зохион бүтээгч Петер Мадсен зэрлэгээр хөнөөсөн билээ. 30 настай сэтгүүлч бүсгүй зохион бүтээгч залуугаас ярилцлага авахаар тохирч, өнгөрсөн оны наймдугаар сарын 10-нд түүний шумбагч онгоцоор аялахаар зөвшөөрсөн байжээ. Онгоц тэр өдөр живж, аврагч нар живж буй хөлгөөс Мадсенийг гаргаж авсан байна. Зохион бүтээгчийг эхлээд санаатай бус аллагад буруутгаж байсан ч хоёр долоо хоногийн дараа далайгаас Кимийн цогцсыг олжээ. Бүсгүйг зэрлэгээр тамалсан байсан аж. Кимийн биед хутганы 15 шарх байсны 14 нь бэлэг эрхтнийх нь орчимд байжээ. Зохион бүтээгч түүнийг онгоцондоо урихдаа аминд нь хүрэхээр төлөвлөсөн байсан аж. Шүүхээс өнгөрсөн хавар Мадсенийг буруутай гэж үзэж, бүх насаар нь хорих ял оноосон байна.
Харин Мадсен тэр даруй оноосон ялыг нь хөнгөлөхийг шаарджээ. Зохион бүтээгч залуу шүүх түүнд шударга бус хандсан гэж үзэж байгаа аж. Түүний өмгөөлөгч нь Мадсен золгүй явдлаар амиа алдсан Кимийн цогцсыг хэрчсэнээс өөр юм байхгүй гэжээ. Иймээс зохион бүтээгч залууд хамгийн ихдээ зургаан сарын ял оноох ёстой гэж үзэж байгаа гэнэ. Копенхаген хотын шүүх дани залуугийн давж заалдах хүсэлтийг энэ сарын дундуур авч хэлэлцэх аж.
Шведийн сэтгүүлчийн эцэг эх болон хамтрагчид нь саяхан Мадсенаас 300 мянган дани крон (46.5 мянган доллар)-ын нөхөр олговор шаардахад залуу татгалзсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Gaj lalar bn l daa
Хуц гэж хэлээд бэлэг эрхтэний нь орчимд 14 БУУДАЖ,сүүлчийн нэг сумыг духанд нь зоовол таарна
Новш юмдаа.