Си Жинпин АНУ-аас эмээж Ким Жон Уны урилгаас татгалзав уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 08

  Хойд Солонгос байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд Ким Жон Ун олон улсаас зочид төлөөлөгчид урьжээ. Тэр дундаа Хятадын дарга Си Жинпинийг урьсан байна. Гэвч энэ сарын 4-нд Хятадын телевизүүд Си дарга Хойд Солонгос руу явахгүй, түүний оронд өөр хүн явна гэж мэдээлсэн. Хятадын дарга Хойд Солонгост болох арга хэмжээнд очихоос татгалзсан шалтгааныг шинжээчид АНУ-аас болсон гэж дүгнэж байна.

Си Жинпин Хойд Солонгос жагсаалдаа тив хоорондын баллистик пуужингаа оролцуулах юм бол АНУ-д буруу дохио болно гэдгээс эмээжээ. Ким Жон Ун өмнө нь АНУ-ыг айлгахаар гаргаж ирж байсан гэх уг пуужинг жагсаалд оруулахад Си Жинпин очиж үзвэл АНУ-д буруу ойлголт төрж, Хятадын дарга тухгүй байдалд орно гэж ажиглагчид дүгнэсэн байна. Иймээс хятадууд хойд солонгосчуудыг гомдоохгүй байх "мэргэн шийдэл" олсон нь Си Жинпиний оронд Хятадын удирдах албаны томчуудын нэгийг явуулах аж.

Хятадын удирдагчаас гадна Пхеньянд ОХУ, Сири, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын болон Африкийн хэд хэдэн орны төлөөлөгч уригджээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(202.179.24.189) 2018 оны 09 сарын 09

ХЯТАДЫН ТАГНУУЛ ГЭГДЭГЧ НЯМКА МОНГОЛ ХҮНТЭЙ ХЯТАД ХҮНИЙГ ЗҮЙРЛҮҮЛЖ ХЭЛЖ БАЙГААГААС ХАРВАЛ ҮНЭХЭЭР ТАГНУУЛ ЮМ БН.М.ЭНХБОЛДЫГ АЯДУУ ЗӨӨЛӨН ЯГ Л ТУНГАЛАГА ТАМИРЫН ЭРДЭНЭТЭЙ ЗҮЙРЛЭСЭН НЬ МОНГОЛ МОРИЙГ ИЛЖИГТЭЙ АДИЛ ГЭЖ МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ДАЛД САНАА НЬ ЭНЭ БАЙЖ.БӨГС ДОЛООГЧ БЯЛДУУЧДЫН ЦУВАА МАН-Д АМЬ БӨХТӨЙ БАЙГАА НЬ ТЭДНИЙГ АМЬДРУУЛАХ ГАНЦ ЗАМ НЬ ЮМ БНА.

0  |  0
Top