Нью Йоркт 9 сарын 11-нд нурсан метроны буудлыг дахин нээв

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 09

2001 оны 9 сарын 11-нд болсон алан хядах ажиллагааны улмаас нурсан Нью Йоркийн метроны буудлыг 17 жилийн дараа дахин нээлээ гэж CBS телевизийн суваг  мэдээлжээ.

Cortlandt Street метроны буудал нь Дэлхийн худалдааны төвийн доор байрлаж  байсан бөгөөд халдлагын дараа нурангид дарагдаж, дээвэр нь цөмөрсөн байдалтай байв. Өчигдөр тус метроны буудал WTC Cortlandt нэртэйгээр нээдсэн аж.

Өнгөрсөн хугацаанд метроны буудлыг сэргээн засварлах төслийн өртөг 69 сая саяас  180 гаруй сая ам.доллар болтлоо өссөн байна. Шинэхэн буудлыг АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг бичиг болон НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үг бүхий шигтгэмэл зургаар чимжээ.


  Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top