Пентагон фосфорын бөмбөг хэрэглэсэн тухай мэдэгдлийг няцаав

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 10

Пентагоны төлөөлөгч АНУ-ын Агаарын зэвсэгт хүчин фосфорын бөмбөг ашиглан Сирийн Дейр-эз-Зор мужид цохилт өгсөн тухай ОХУ-ын батлан хамгалах яамны гаргасан мэдэгдэлийг няцаалаа.

Ройтерс агентлагийн мэдээлснээр одоогийн байдлаар цагаан фосфорын цэнэгт зэвсэг хэрэглэсэн тухай ямар нэгэн баримт Пентагонд алга хэмээн АНУ-ын батлан хамгаалах яамны төлөөлөгч Шон Робертсон мэдэгджээ. Тус бүс нутаг дахь АНУ-ын армийн нэгтгэлд энэ төрлийн зэвсэг байхгүй гэж тэрбээр онцоллоо.

9 дүгээр сарын 8-нд АНУ-ын хоёр F-15 цэргийн онгоц Дейр-эз-Зор мужид хориотой фосфорын зэвсэг хэрэглэн цохилт өгсөн хэмээн Сири дэх дайтагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн тэргүүн дэслэгч генерал Владимир Савченко мэдэгдсэн юм. Түүний хэлснээр Хаджин суурин газарт цохилт өгсний улмаас их хэмжээний гал гарсан аж.

Дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай 1949 оны Женевийн Конвенцийн 1977 оны нэмэлт протоколоор цагаан фосфор хэрэглэхийг хориглосон бөгөөд энэхүү протоколд АНУ болон Израиль улс гарын үсээг зураагүй аж.

Фосфорын зэвсэг хэрэглэхэд их хэмжээний гал гарч хорт хий ялгардаг байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АНУ(202.126.89.243) 2018 оны 09 сарын 10

АНУ энэ муу лаларуудаас хол бх хэрэгтэй эд нар Зүв зүгээр бсан Сар Лив Иран Ирак зэрэг Улсыг сүйрүүлсэн

0  |  0
Зочин(202.21.127.164) 2018 оны 09 сарын 10

АНУ дэлхийг азаргалах гэж байнга ийм юм хийдэг

0  |  0
зочин(27.123.214.2) 2022 оны 03 сарын 25

Оросууд байнга л солиорч байх юм

1  |  0
Top