АНУ-ын Батлан хамгаалах яам ухаалаг оюун ухаанд хоёр тэрбум ам.доллар төсөвлөжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 10

Ухаалаг оюун ухаан ашигласан зэвсэглэл, өөрөө явагч хэрэгсэл, нисгэгчгүй онгоц зэрэг судалгаанд АНУ-ын Батлан хамгаалах яам хоёр тэрбум ам.доллар төсөвлөсөн байна. Үүнийг хөгжүүлснээр цэрэг дайны ажиллагаанд заавал цэрэг илгээхгүй, робот ашиглан алсаас удирдах боломж бүрдэж буй аж.

АНУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Батлан хамгаалах төслийн судалгааны агентлаг уг төсвийг захиран зарцуулж ойрын хугацаанд тайлан боловсруулах болжээ. Дэлхийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл робот хөгжүүлж буй гэж байгаа ч яг таг баттай болоогүй байгаа юм. БНХАУ ирэх жилүүдэд алсаас удирддаг лазерын буу, цэргийг орлох өөрөө явагч хэрэгсэл зэргийг судална гэж зарласнаас хойш АНУ-ын засаг захиргаа батлан хамгаалах бодлогоо өөрчилж, зэвсэглэлийн шинэчлэлд анхаарах болсон билээ.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.229.34) 2018 оны 09 сарын 10

Манайх шиг хүн ам цөөн улсад робот техник, хиймэл оюун ухааныг хөгжүүлж батлан хамгаалах салбартаа ашиглах хэрэгтэй.

0  |  0
Top