АНУ Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдэд хориг арга хэмжээ авах уу

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

АНУ өнөөдөр Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) эсрэг хатуу байр суурь баримтлах болсноо зарлахаар зэхэж байна.

ОУЭШ-ийн шүүгчид Афганистанд цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэргийг америкийн талд тохон мөрдөн байцаалт явуулбал тэдэнд хориг тавих хүртэл арга хэмжээ авахыг Вашингтон үгүйсгэхгүй байна.

“Ройтерс” агентлаг АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны хэлэх үгний төслийг олж авч ийнхүү иш татжээ. Жон Болтон өнөөдөр АНУ-ын нийгэм, улс төрийн зүтгүлтнүүдийн “Федералист нийгэмлэг” нэртэй консерватив групп дээр үг хэлэх юм байна.

АНУ өөрийн орны иргэдийг энэхүү шүүхийн /ОУЭШ/ шударга бус үйл ажиллагаанаас хамгаалахын тулд бүхий л арга хэмжээг авах болно хэмээн Болтоны үгэнд дурдсан байна.

АНУ Нью Йорк дах Палестиныг чөлөөлөх байгууллагын газрыг палестинчууд Израильтай шууд хэлэлцээ хийж эхэлтэл хаах тухай Болтоны хэлэх үгэнд мөн тусгасан байна гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ.  

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top