В.Путин: Сирийг сэргээн босгох ажлыг яаравчилъя

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

  Бээжинд суугаа Оросын Элчин сайд Андрей Денисов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Си Жиньпин нар Дорнын эдийн засгийн форумын үеэр уулзах талаар мэдээлжээ. Хоёр улсын удирдагч Сирийн нөхцөл байдлыг оролцуулан хэд хэдэн асуудлын талаар ярилцах аж. “ТАСС” агентлагийн мэдээлснээр Хятадад суугаа Оросын Элчин сайд “Сирийн байдал бол ойрын хугацаанд хэлэлцэх хэрэгтэй асуудал. Халуун цэг гэж нэрлэж байгаа тэр асуудал юм. Иймээс Сири анхаарал татаж, сэтгэл түгшээж байна” гэж ярьжээ.

Элчин сайд Андрей Денисовын үзэж байгаагаар Сирийн зэвсэгт мөргөлдөөн дуусахад тун ойрхон байгаа аж. Иймээс Сирийг сэргээн босгох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлжээ. “Үүн дээр нэмэгдээд тус улсад хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна. Сирид одоогоор хүмүүнлэгийн асуудлыг зохицуулахад маш хүнд байгаа” гэж Андрей Денисов ярьж байна.

Дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвөөс мэдээлснээр Сирид ганцхан хоногийн дотор буун дуу гарах нь ихэсчээ. Идлиб муж дахь террористууд гал нээж байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top