Хоккайдод газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

  Японы Хоккайдо аралд газар хөдлөлт болж, хөрсний нуралт үүссэний улмаас амиа алдсан хүний тоо 44 болтлоо нэмэгджээ. Энэ талаар “Синьхуа” агентлаг мэдээлж байна. “Эрж хайх, аврах ажиллагаа дууссан. Сураггүй болсон хүн өөр байхгүй” гэж албаныхан мэдээлжээ.

Хоккайдо аралд энэ сарын 5-6-нд шилжих шөнө 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Японд түүнчлэн өнгөрсөн долоо хоногт “Жэби” хар салхины улмаас найман хүн амиа алдаж, 160 хүн гэмтэж бэртсэн юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(103.50.207.150) 2018 оны 09 сарын 11

ямар зовчихсон ард түмэн бэ

0  |  0
Top