ОХУ-ын түүхэн дэх хамгийн том байлдааны сургуулилт эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

Оросын орчин цагийн түүхэнд хаймгийн томд тооцогдох “Восток-2018” цэргийн сургуулилт Алс Дорнодын Холбооны Тойрогт эхэллээ гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлснийг РИА Новости агентлаг дамжуулав.

9 дүгээр сарын 11-17-нд ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн удирдлага дор болох “Восток-2018”-ийн хүрээ нь дээрх тойргоос гадна Номхон далайн ойр орчмын зурвасыг хамрах юм байна.

Цар хүрээгээрээ сүүлийн 37 жилд хамгийн нүсэр гэгдэж буй тус сургуулилтад 300 мянга орчим цэрэг, нэг мянга гаруй цэргийн онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц, 36 мянга орчим хуягт машин, ойролцоогоор 80 усан онгоц, хөлгүүд оролцож байна. “Восток-2018” сургуулилтад мөн Хятад, Монгол улсын зэвсэгт хүчний ангиуд оролцохоор төлөвлөж байгаа юм байна.

Байлдааны сургуулилт Дорнын цэргийн тойргийн хээрийн сургуулийн талбайнууд, Берингын болон Агнуурын тэнгис, Авачинск, Кроноцк булангийн усан оройн зайд болох аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Адьяатөмөр (117.111.16.64) 2018 оны 09 сарын 11

хүн төрөлхтөн амин хувиа боддог болохоор хоорондоо дайн хийдэг...

0  |  0
Top