Архелогчид Италийн Милан хотын хойд хэсэг дэх Крессони театрын туурьнаас Ромын алтан зоос бүхий эрднэсийн хайрцаг олжээ.
Эдгээрээс 300 орчим зоос нь Ромын эзэнт гүрний үед хамаарах бөгөөд өөхөн чулуун вааранд хадгалагдаж байжээ. Энэхүү олдворын түүхэн болоод соёлын ач холбогдолын талаах дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй хэдий ч энэ газар археологийн хувьд үнэхээр үнэ цэнэтэй гэдгийг баталж байна хэмээн Соёлын сайд Альберто Бонисоли мэдэгджээ.
Эзэн хаан Хонориус, III Валентиниан, I Леон, Антонио, Либио Северо зэрэг эзэн хаадын дүрс бүхий зооснууд МЭ 474 онд хамаарах юм. Хадгалагдсан байдлыг нь үзвэл энэхүү алт нь хувь хүнийх бус, ямар нэгэн банк, хадгаламж байсан байх магадлалтай гэж археологичид үзэж байгаа билээ.
Зооснуудыг Милан хотын Мибак сэргээн засварлах лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн байна. Италийн соёлын яам одоогоор зооснуудыг үнэлээгүй байгаа бөгөөд тус улсын хэвлэлүүдэд бичсэнээр хэдэн сая ам.доллараар үнэлэгдэх боломжтой гэж таамаглаж байна.
Крессони театр 1807 онд нээгдсэн бөгөөд сүүлд кино театрын үүрэг гүйцэтгэж байгаад 1997 онд хаагдсан байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
efes efes