Alibaba групп, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан /ОШХОС/ ОХУ-ын хөрөнгө оруулалтын сан, Мегафон харилцаа холбооны оператор, Mail.Ru интернет харилцаа холбооны компани стратегийн түншлэлийн хүрээнд хамтарсан компани байгуулж Орос дах хэрэглэгчийн интернет болон цахим сүлжээний талбарыг нэгтгэхэр болжээ.
Талууд стратеги активаа нэгтгэж ОХУ болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, хэрэглэгчид болон интернет ашиглагчдад урьд өмнө нь байгаагүй ашигтай нөхцлийг бий болгож Орост тоон эдийн засгийг хурдацтайгаар хөгжүүлэхээр болжээ.
Гэрээ ёсоор Alibaba Орос дах AliExpress бизнесээ шинээр байгуулагдах хамтарсан компанитай нэгтгэж, цаашид түүний үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай хөрөнгө оруулахаар болсон байна. ОШХОС хөрөнгө оруулах, Alibaba группээс хамтарсан компанийн нэмэлт хувийг худалдан авах замаар AliExpress Russia-гийн нийт хувьцааны 13 хувь бүхий эзэмших байдлаар стратегийн оролцогч болох юм. Мегафон Mail.Ru өөрийн эзэмшлийн 10 хувийг Alibaba-д худалдаж оронд нь AliExpress Russia-гийн 24 хувийг авах аж. Mail.Ru-гийн хамтарсан компани дах оролцоо 15 хувь байна. Ингэснээр хамтарсан компани дах Alibaba-гийн оролцоо 48 хувь, Мегафоных 24 хувь, Mail.Ru группынх 15 хувь, ОШХОС-ынх 13 хувь байх аж. Хамтарсан компани цахим худалдааны бүхий л сегментэд үйл ажиллагаа явуулна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )