Польш улс яагаад Украин, Белорусийн хил дээр шинэ дивиз байгуулав?

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 12

  Польш улс Украин, Белорусийн хил дээр шинэ дивиз байгуулах гэж байна. Энэ талаар Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак мэдээлжээ. Тус улсын Зэвсэгт хүчний шинэ дивиз нь Украин, Белорусийн хилийн ойролцоо байрлах гэнэ. Энэхүү шинэ тактикийн нэгдлийн штаб нь Седльце хотод байрлах аж. Шинжээчдийн дүгнэж байгаагаар Варшавын энэ шийдвэр нь Зүүний аюул заналхийллийг ашиглаж “НАТО дотор милитарист давлагааг эзэгнэх” оролдлого гэнэ. Мөн хүчний тэнцвэрийг өөрчлөх оролдлого гэжээ. Түүнчлэн Батлан хамгаалах салбартаа нэмэлт санхүүжилт олж, Украины зүгээс ирэх хяналтгүй цагаачлал, радикалууд, гэмт хэрэгтнүүдээс улс орноо хамгаалах аж.

Холбоотнууддаа тусалж, Польшийн газар нутгийг хамгаалах нь Польшийн армийн шинэ дивизийн гол зорилго гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак ярьж байна. Польшийн зүүн хил дээр байрлах шинэ дивиз нь бүрэлдэхүүнийхээ хувьд тус улсын хуурай замын дөрөв дэх том хүчин аж. Дивиз нийт 15 мянган цэрэг, гурван бригадаас бүрдэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top