Путин: Орос-Монголын харилцаа давшин хөгжиж байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 12

Манай хоёр орны харилцаа өмнө нь гарсан шийдвэрүүдийн үндсэн дээр давшин хөгжиж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн хэлэлцээний үеэр онцлон тэмдэглэлээ гэж РИА Новости агентлаг мэдээлэв.

В.Путин Х.Баттулгад Дорнын эдийн засгийн форумд Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн 2 дах удаагаа оролцож буйд талархал илэрхийлээд 2017 онд хоёр талын худалдааны эргэлт 50 хувь орчим өсч, 2018 оны эхний хагаст 30 хувийн өсөлттэй байгааг дурдлаа. Өнгөрсөн онд Монголын газар нутгаар дайран өнгөрсөн транзит ачаа тээврийн хэмжээ гурав дахин өссөн гээд хоёр талын эдийн засгийн харилцаа эерэг үзүүлэлттэй байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад сэдвээр санал солилцох боломж олдсонд баяртай буйгаа илэрхийлжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top