Америкийн Невада мужийн Норт-Лас-Вегас хотын сургуулийн нутаг дэвсгэрт буудалцаан болжээ. Энэ үеэр нэг хүү амиа алдсан байна. “Las Vegas Review-Journal” цагдаагийн мэдээллээс үндэслэн мэдээлэхдээ “Буун дуу гарах үеэр 18 настай хүү шархадсан. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас барсан” гэжээ. Буун дуу сургуулийн бейсболын талбайн ойролцоо гарсан байна. Болсон хэрэг явдлыг шалгаж, тодруулах ажиллагаа явагдаж байгаа аж.
Өмнө нь Алабама дахь “McDonald’s”-д буудалцаан болж, хоёр хүн амиа алдаж гурван хүн шархадсан байна. АНУ-д есдүгээр сарын 1-ний хичээлийн шинэ жилийн эхний өдөр сургууль дээр халдлага үйлдэх гэж байсан хүмүүс баривчлагдсан билээ. Америкийн галт зэвсгийн хуультай нь холбоотойгоор сургууль дээр халдлага үйлдэх, сурагчид нэгнээ буудах, сургууль дээрээ танхайрах зэрэг гэмт хэрэг байнга гардаг юм.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )