Алан хядагчдын контентыг интернетээс устгахыг санал болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

Еврокомиссын дарга Жан-Клод Юнкер Европарламентад хандаж хийсэн мэдээлэлдээ интернетэд терроризмыг сурталчлах явдалатай тэмцэх шинэ дүрэм батлах тухай санал оруулжээ. Энэхүү саналд тусгаснаар хууль бус контентыг интернетээс нэг цагийн дотор устгах юм байна.

Европын Холбоо аюулгүй байдлыг нь хангана гэсэн хүлээлт европчуудын дунд бий. Тиймээс өнөөдөр Еврокомисс алан хядах үйл ажиллагааг сурталчилсан контентыг интернетээс нэг цагийн дотор устгах саналыг оруулж байна хэмээн Юнкер тайлбарлалаа.

Энэхүү дүрмийг аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр зэхэж буй Европын Холбооны тэргүүн нарын албан бус уулзалтаас нэг долоо хоногийн өмнө танилцуулсан байна. Тус уулзалт Австрийн Зальцбург хотноо болох юм.

Интернетийг алан хядах контентыг түгээх хэрэгсэл болгон ашиглахаас сэргийлэх зорилготой энэ шинэ дүрэм Европын Холбоонд үйлчилгээ үзүүлдэг бүх интернет платформд хамаарах юм байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
himich(64.119.26.231) 2018 оны 09 сарын 13

MUNKHNARAN EEJ

0  |  0
Top