Трамп гадны орнуудад АНУ-ын сонгуульд нөлөөлөхийн эсрэг хориг тавив

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гадны улс орнуудыг Америкийн сонгуульд нөлөөлөхийн эсрэг хориг тавьжээ. Трамп үүнийгээ АНУ-ын сонгуулийн системийг хамгаалж байгаа хатуу арга хэмжээ гэж тайлбарлаж байна. Тэрбээр “Энэ тушаалыг гаргаснаар би улсынхаа ардчиллыг, сонгуулийн системийг хатуу хамгаалж байна” гэж хэлсэн талаар Цагаан ордоны мэдээлэлд өгүүлжээ.

Трампын ярьж байгаагаар АНУ-ын ард түмэн ардчилал нь гадны аюулд өртөхгүй гэдэгт итгэлтэй байж болох гэнэ. Тэрбээр дээрх хоригийг тавих тушаалдаа өчигдөр гарын үсэг зурсан билээ. “АНУ-ын сонгуульд гаднаас нөлөөлж байгаа асуудал нь манай улсын үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогод нүүрлэж байгаа онцгой аюул юм” гэж Трамп өгүүлсэн. Хоригт гадны хувь хүн, компани, улс багтаж байна.

АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга Дэниел Коутс болон Трампын зөвлөх Жон Болтоны ярьж байгаагаар аюул заналхийлэл нь хэд хэдэн газраас ирж байгаа аж. Тэр дундаа ОХУ-аас ирж байна гэжээ. Америкчууд Ерөнхийлөгчийн сонгуульд нь ОХУ хөндлөнгөөс нөлөөлж, Доналд Трампыг ялалт байгуулахад тусалсан гэж үздэг билээ. Энэ асуудлаар Холбооны мөрдөх товчоо болон АНУ-ын бусад холбогдох албаныхан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top