АНУ: Сирид дахин химийн зэвсэг ашиглавал бид хүч хэрэглэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

  АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хэйли АНУ-ыг дахин хүч хэрэглэх шийдвэр гаргатал оролдох хэрэггүйг сануулжээ. Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд АНУ хүч хэрэглэхэд бэлэн байгаа аж. “Биднийг дахиад турших хэрэггүй” гэж Никки Хэйли “Fox News” телевизийн эфирээр ярьжээ. Тэрбээр Сирийн армийн дайчид Идлиб мужид цохилт өгөхөөр бэлтгэж байгаа асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн хуралдаанаар авч хэлэлцсэнийг хэлсэн байна.

Дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвөөс саяхан Сирийн армийн цэргүүд “Цагаан каск” байгууллагынхантай хамтран Идлиб муж руу химийн дайралт хийж магадгүй байгааг ажигласнаа мэдээлсэн билээ. Үүнээс гадна Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем “Цагаан каск” байгууллагынхан Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг шинжлэхээр Идлиб мужаас 44 хүүхдийг хулгайлсан гэж мэдэгдэж байсан юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top