2020 оны олимпыг угтаж лалынханд зориулж явуулын сүм бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

2020 Токиогийн зуны Олимпын бэлтгэл ажил Японд ид өрнөж байгаа энэ үед Токио хотын урлаг, спортын нэгэн компани Олимпын наадмыг ирж үзэх лалын шашинтай хүмүүст зориулж явуулын сүм байгуулжээ.

Ясу нэртэй энэхүү төслийн захирал Ясухару Иноуэ хэлэхдээ лалын шашинтай зочдыг мөргөл үйлдэх боломжоор хангах үүднээс энэхүү дугуйн дээрх сүмийг байгуулсан бөгөөд энд лалын шашинтай спортын хорхойтнууд гэртээ байгаа юм шиг ая тухтай мөргөлөө үйлдэх боломжтой ажээ.

Я.Иноуэгийн хэлснээр 45 кв.метр талбай бүхий энэхүү сүмд 50 хүн нэгэн зэрэг мөргөл үйлдэх боломжтойгоос гадна Олимпын хотхонд чөлөөтэй аялж япон хүмүүсийн зочломтгой зангийн илэрхийлэл болох юм. Лалын шашинтай хүмүүс өдөрт 5 удаа мөргөл үйлддэг бөгөөд  өмнө нь нүүр, гар, хөлөө угааж ариусахад нь зориулж тусгай талбайтай байхаар энэхүү явуулын сүмийг бүтээжээ.

Япон улсад 100-200 мянган лалын шашинтан амьдардаг байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top