XIV Далай лам Данзанжамц Шведийн Мальмё хотноо сүсэгтэн олонтой уулзаж, “Энхтайван ба аз жаргалтай байх урлаг” хэмээх сургааль айлджээ. Тэрбээр уулзалтын үеэр Европ тив рүү олноор дүрвэн ирж буй иргэдийн талаар байр сууриа илэрхийлсэн байна.
“Европ бол европчуудынх. Бусад тив, орноос дүрвэн ирэгсэд эх орондоо эргэн очиж, улс орноо сэргээн босгох хэрэгтэй. Хүнлэг талаас нь харж Европын улс гүрнүүд дүрвэгчдийг эх нутагтаа байлгадаг. Гэвч энэ бол түр хугацааны зүйл байх ёстой. Тухайлбал, Герман орон бол германчуудынх. Герман хэзээ ч Арабын улс болохгүй” хэмээн өгүүлжээ.
Далай лам Данзанжамц өөрөө 1959 онд Хятадын эсрэг бослогын дараагаар Түвдээс дүрвэн Энэтхэгт гарсан түүхтэй. Эдүгээ 83 насны сүүдэр зооглож буй тэрбээр эх нутагтаа эргэн очих хүсэлтэй байдгаа ийнхүү битүү ч гэсэн дурьдлаа хэмээн гадаадын хэвлэлүүд онцолжээ.
Э.Болор
Сэтгэгдэл ( 1 )
ДАЛДЫГ ХАРДАГ ДАЛАЙ ЛАМ МӨНХ АМЬДРАХ УЧРААС ХЭД НАСАЛЖ БУЙ НЬ ХЭНД Ч СОНИН БИШ. БААСЫГ НЬ ОЛООД ЗАЛГИЧИХ ЮМСАН.