“Facebook” компани хэрэглэгчдийнхээ байршуулсан зураг болон видео бичлэг дээрх мэдээллийг баталгаатай эсэхийг шалгаж эхэлжээ. Энэ талаар тус компанийн менежер Антония Вудфорд мэдээлсэн байна. Тэрбээр “Бид дэлхийн 17 орныг хамруулан зураг болон видеоны мэдээллийн баталгааг шалгаж байна. Энэ нь бидэнд худал хуурмаг мэдээллийг илрүүлж, шалгахад их тус дэм болно” гэсэн байна.
“Facebook” компани түүнчлэн текстэн постны үнэн, худал эсэхийг ч шалгаж, хэрэглэгчидтэйгээ шууд холбоо тогтоож, худал контентийг илрүүлж байгаа аж. Мөн 2018 оны гуравдугаар сараас эхлэн аюулгүй байдалтай холбоотойгоор 400 онлайн илгээмжийг блоколсон талаар мэдээлж байсан билээ. “Facebook” компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан гэх дуулиантай холбоотойгоор энэхүү цахим сүлжээг үүсгэн байгуулагч Марк Зукерберг өнгөрсөн жил АНУ-ын конгресст очиж мэдүүлэг өгсөн юм.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )